Цахим орчинд хүүхдээ хүчирхийлэл, дарамтаас хамгаалах нь

Цахим орчинд хүүхдээ хүчирхийлэл, дарамтаас хамгаалах нь

Хүүхдүүд өсөж том болохын хэрээр нийгмийн харилцааны хүрээ нэмэгдэж байдаг. Үүний нэг нь цахим орчин юм. Цахим орчин хүүхдэд давуу талуудыг өгдөг ч, эрсдэлүүдийг ч бий болгодог. Энэхүү сургалтаар цахим орчинд үүсэх дарамт, хүчирхийллийн төрлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, цахим дарамт, хүчирхийлэлд өртсөн бол хаана хандах, гэр бүлийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх гэх мэт агуулгуудыг багтаасан. Мөн хүүхдийнхээ цахим орчинд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах зөвлөмж, гар утасны тохиргоог хэрхэн хийх талаар зөвлөмжийг хүргэж байна.