Байгууллагын цахим сургалтыг зохион байгуулах нь

Байгууллагын цахим сургалтыг зохион байгуулах нь

Сургалтын зорилго

Байгууллага, компанийн цахим сургалт нь ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, байгууллагын стратеги зорилготой уялдуулах, сургалтын зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой, сургалтын системтэй үйл ажиллагаа юм. Орчин үед байгууллага, компаниуд LMS (Learning Management System), микросургалт, интерактив контент, дата суурилсан сорилт, үнэлгээг ашиглан сургалтаа илүү үр дүнтэй болгодог.
Зорилго:

  • Байгууллагын сургалтын тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх
  • Ажилтнуудын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах
  • Шинэ ажилтны чиглүүлэх (onboarding) үйл явцыг оновчтой болгох

Байгууллага, компанийн цахим сургалт нь зөвхөн технологийн шийдэл биш, харин стратегийн хүний нөөцийн хөгжлийн хэрэгсэл юм. Зөв төлөвлөлт, чанартай контент, үр дүнгийн хэмжилттэй хослуулснаар байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой.

Юу сурах вэ? 

"Байгууллага, компанийн цахим сургалтыг хөгжүүлэх" чиглэлээр суралцагч (менежер, HR, сургалтын мэргэжилтэн, IT ажилтан) дараах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Үүнд:

  • Байгууллага, компанийн цахим сургалтын онол, үндсэн ойлголтуудыг мэдэх
  • Байгууллага, компанид хэрэгжүүлэх цахим сургалтын зарим төрлүүд
  • LMS (Learning Management System)-ийн төрөл, онцлогийг ялгах, сонголт хийх
  • Сургалтын видеог хэрхэн бүтээх
  • Цахим контент боловсруулах зарчим (микросургалт, дизайн)-ыг мэдэх
  • Интерактив цахим курсын загвар гаргах чадварт суралцана.