"Монголын хөрөнгийн бирж" ХК нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар үнэт цаасны зах зээлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг бэлтгэн хүргэж байна.
Сургалтад хамрагдсанаар хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, эрх зүйн зохицуулалт, зах зээлд тавих хяналт, хөрөнгө оруулагчдын эрх үүрэг, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, өөрт учрах эрсдэлээ хэрхэн бууруулж болох талаар системтэй мэдлэг олж авснаар дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай болно.























































