Цахим орчинд хүүхдээ хүчирхийлэл, дарамтаас хамгаалах нь

0
(0)
1
avatar0
time15:45

Хүүхдүүд өсөж том болохын хэрээр нийгмийн харилцааны хүрээ нэмэгдэж байдаг. Үүний нэг нь цахим орчин юм. Цахим орчин хүүхдэд давуу талуудыг өгдөг ч, эрсдэлүүдийг ч бий болгодог. Энэхүү сургалтаар цахим орчинд үүсэх дарамт, хүчирхийллийн төрлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, цахим дарамт, хүчирхийлэлд өртсөн бол хаана хандах, гэр бүлийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх гэх мэт агуулгуудыг багтаасан. Мөн хүүхдийнхээ цахим орчинд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах зөвлөмж, гар утасны тохиргоог хэрхэн хийх талаар зөвлөмжийг хүргэж байна.

userБагш:
Төмөр-Очир Пүрэвжаргал

Хүүхэд хамгааллын салбарт 10 гаруй жил тасралтгүй ажилласан. 2025 оноос "Гэрэлт цох" төрийн бус байгууллагыг байгуулсан. Хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн боловсролын чиглэлээр сургалт нөлөөллийн ажил явуулдаг бөгөөд жил гаруй хугацаанд 5000 орчин иргэнд хүрч ажилласан байна.

Ажлын туршлага

  • "Гэрэлт цох" ТББ - сургагч багш
  • БЗД-ийн ХГБХХХ – Хүүхэд хамгааллын мэргэжилтэн
  • БЗД-ийн Иргэд олон нийтэд үйлчлэх төв - Олон нийттэй харилцах ажилтан
  • БЗД-ийн Насан туршийн суралцахуйн төв - Гэр бүлийн боловсролын багш
  • Өнөр бүл хүүхдийн төв- Нийгмийн ажилтан
  • Хүүхдийн тусламжын үйлчилгээний төв – Зөвлөгч, нийгмийн ажилтан