Пестицид буюу ургамал хамгааллын бодисын хэрэглээ

19,800₮99,000₮Хямдрал: 80% offХудалдаж авах
0
(0)
notebook5
avatar2
time50:03

Газар тариалангийн салбарт өргөн хэрэглэдэг ургамал хамгааллын бодис буюу пестицидийн тухай энэхүү хичээлээр танилцуулна.

Хүн бүр өдөр тутмын хүнс тэжээлдээ хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, мөн тэдгээрийг ашиглаж үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл эдгээр хүнсэнд хэрэглэж буй таримал ургамлыг ургуулах явцад маш олон төрлийн ургамлын хортон шавж, хог ургамал, өвчинд нэрвэгддэг учраас тарьж буй ургамлаа хамгаалж, ургацыг нэмэгдүүлэхийн тулд пестицид хэмээх нэр томьёонд харьяалагдах ургамал хамгааллын химийн бодисуудыг хэрэглэдэг. Эдгээр химийн бодисуудыг тогтоож өгсөн норм, зааврын дагуу хэрэглэх ёстой бөгөөд хэрвээ үүнийг зөрчвөл хүний эрүүл мэндэд аюултай, сөрөг үр дагаврыг үүсгэнэ гэж үздэг.

Тийм учраас газар тариалан, өрхийн аж ахуй эрхлэх явцдаа ургамал хамгааллын бодис хэрэглэдэг фермерүүд зөв мэдлэг, мэдээлэлтэй байхаас гадна хэрэглэгч бүр тодорхой түвшинд мэдлэгтэй байснаар зөв асуулт, шаардлагуудыг хүнсний сүлжээнд оролцогчдод болон төрийн хяналтын байгууллагуудад тавьж сурах хэрэгтэй юм. Ингэснээр бид нийгэмдээ хүнсний аюулгүй байдлын зөв дадал, соёлыг тогтооход хэрэглэгчийн хувьд хувь нэмрээ оруулахаас гадна өөрсдийн өдөр тутмын хүнсний хэрэглээндээ ч гэсэн шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандахад энэхүү сургалт тусална.  

userБагш:
Натаа Оюундэлгэр
Инно Хим Лаб ХХК-ийн Дэд захирал

Инно Хим Лаб ХХК-ийн Дэд захирал

Боловсрол 

  • АНУ-ын Колорадогийн Их Сургуульд Биологийн ухааны Магистр 1999-2001
  • Украйны Хөдөө аж ахуйн академид Ургамал хамгаалагч агрономын Бакалавр  1987-1992

Ажлын туршлага 

  • Инно Хим Лаб ХХК-ийн Дэд захирал 2023 оноос хойш 
  • Медимпекс Интэрнэйшнл ХХК-ийн Дэд захирал 2012 – 2022
  • НҮБ-ны Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч 2009-2011
  • Хүнс, хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн 2003-2009
  • АНУ-ын Колорадогийн их сургуулийн Дархлаа судлалын танхимд эрдэм шинжилгээний ажилтан 2001-2002
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан 1996-1998  
  • Хөвсгөл аймгийн Стандарт хэмжил зүйн газарт Ургамлын хорио цээрийн байцаагч 1994-1996