Энэхүү сургалтаар нойргүйдлийн шалтгааныг ойлгож, бие сэтгэлээ тайвшруулан, унтах хэв маягаа сайжруулахад туслах байгалийн арга замуудыг тайлбарлана.
Нойргүйдэл нь ихэнхдээ амьдралын хэв маяг, хооллолт, стрессээс үүдэлтэй байдаг. Энэхүү сургалтаар
- Байгалийн цагалбарын дагуу амьдрах, унтах цагийн зохицуулалт
- Нойронд нөлөөлдөг хоол хүнс, амьсгалын зуршил, сэтгэл санааны байдалд анхаарах
- Орон дээр зөв унтах
- Амьсгалын тайвшруулах дасгалууд
- Иогийн хөнгөн хөдөлгөөний дасгалууд зэрэг нойргүйдлийг намжаах энгийн бөгөөд байгалийн арга замуудыг суралцана.
Эдгээр дадал зуршлыг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр унтахад бэлтгэгдэх, сэтгэл санаагаа амраах, бие махбодио тайвшруулах боломжтой.
Зөвлөгөө:
- 14-с дээш насны хүмүүст тохиромжтой бөгөөд нойргүйдэлд санаа зовниж буй хүмүүст зориулагдсан

























