Нейро ухамсарт манлайлал

Үнэгүй120,000₮Хямдрал: 100% off
2026-04-23-н хүртэл хямдарна
Сургалтад бүртгүүлэх
0
(0)
notebook3
avatar22
time03:49

Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн орчин, хиймэл оюун ухааны эрин зуунд байгууллагын удирдлага, менежерүүд илүү хурдтай, илүү дасан зохицох чадамжтай байхыг шаардаж байна.
Ажлын мэдлэг ур чадвараас гадна бие, сэтгэлээ ойлгож, таних, эго сэтгэлээс хальж, байгууллага, нийгмийн системдээ хувь нэмэр оруулах хэрэгцээ үүсч байна.
Энэхүү багц сургалт нь мэдрэлийн тогтолцоо, соматик аргачлалд тулгуурлан удирдах ажилтнуудын дотоод сэтгэл зүйн тогтвортой байдал, сэтгэл хөдлөл, мэдрэмж, эго сэтгэлээ удирдах чадавхийг хөгжүүлж, түүнийг бодит ажлын орчинд:

  • Илүү оновчтой шийдвэр гаргах
  • Стресс, ачаалалтай үед тогтвортой, бие, сэтгэлийн хувьд эрүүл байх
  • Асуудал маргааныг ухаалгаар зохицуулах
  • Багийн итгэлцэл, сэтгэлзүйн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хэрэгжүүлэх чадварыг чадавхижуулахад тусална.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

  • Стресс, ачаалалтай үед уян хатан зохицуулах чадвар: Уулзалт, хурал, тайлан, яаралтай маш олон ажлууд гүйцэтгэхдээ ч илүү тайван, төвлөрсөн, бүтээгч байж чадна.
  • Шийдвэрийн чанар сайжрах: Сэтгэл хөдлөлөөр шийдэх, “гал унтраах” маягийн хариу үйлдэл багасч, шийдвэрийн өмнөх дотоод зохицуулалт сайжирна.
  • Зөрчил, харилцааг аюулгүй зохицуулах: Хурцадмал байдлыг эрт анзаарч, үл ойлголцол, зөрчлийг тайван, ухаалаг байдлаар шийдвэрлэх сэтгэл зүйн суурь арга техниктэй болно.
  • Аюулгүй илэрхийлэл ба харилцааны хил хязгаар: Буруу ойлголцол, хариуцлагаас зугтах, буруутгах, идэвхигүй харилцаа багасч, ажлын санал санаачилга, бүтээмж сайжирч, оновчтой илэрхийлэх, эрүүл хил хязгаар тогтоох чадвар хөгжинө.
  • Багийн итгэлцэл, бүтээмж нэмэгдэх: Тогтвортой манлайллын төлөв нь багийн итгэлцэл, аюулгүй байдал, оролцоо, хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.
userБагш:
Болдбаатар Болормаа

ICF PCC, SEP, MA
Канад улсын Онтарио мужид амьдардаг бөгөөд дэлхийн 15 орчим оронд ажиллаж, амьдарч буй Монголчуудад эх хэл дээрээ соматик сэтгэл зүйн болон көүчинг үйлчилгээг 10 орчим жил үзүүлж байна.
Форчунь 500 компанид талент хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг Betterup байгууллагад ахлах көүчөөр 6 жил ажиллаж байна.

Мэргэжлийн зэрэг, сертификат

  • Master of Human Resources Management (UWA, 2015) Australia
  • Professional Certified Coach (ICF, 2019) Canada
  • Certified Executive Coach (2019) USA
  • Rapid Transformational Therapy Practitioner (2022)
  • Certified Global Team Coaching Practitioner (2023)
  • Internal Family Systems informed Coach (2025)
  • Somatic Experiencing Practitioner (2025)

Ажлын туршлага

  • Дэлхийн 20 гаруй оронд амьдарч буй Монголчуудад 10 орчим жил үйлчилж байна.
  • Форчунь 500 компанид талент хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг Betterup байгууллагад ахлах көүчээр 6 жил ажиллаж байна.

Боловсролын зэрэг

  • Master of Human Resources Management (UWA, 2015) Australia
  • Professional Certified Coach (ICF, 2019) Canada

Санал болгох сургалтууд