Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн орчин, хиймэл оюун ухааны эрин зуунд байгууллагын удирдлага, менежерүүд илүү хурдтай, илүү дасан зохицох чадамжтай байхыг шаардаж байна.
Ажлын мэдлэг ур чадвараас гадна бие, сэтгэлээ ойлгож, таних, эго сэтгэлээс хальж, байгууллага, нийгмийн системдээ хувь нэмэр оруулах хэрэгцээ үүсч байна.
Энэхүү багц сургалт нь мэдрэлийн тогтолцоо, соматик аргачлалд тулгуурлан удирдах ажилтнуудын дотоод сэтгэл зүйн тогтвортой байдал, сэтгэл хөдлөл, мэдрэмж, эго сэтгэлээ удирдах чадавхийг хөгжүүлж, түүнийг бодит ажлын орчинд:
- Илүү оновчтой шийдвэр гаргах
- Стресс, ачаалалтай үед тогтвортой, бие, сэтгэлийн хувьд эрүүл байх
- Асуудал маргааныг ухаалгаар зохицуулах
- Багийн итгэлцэл, сэтгэлзүйн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хэрэгжүүлэх чадварыг чадавхижуулахад тусална.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
- Стресс, ачаалалтай үед уян хатан зохицуулах чадвар: Уулзалт, хурал, тайлан, яаралтай маш олон ажлууд гүйцэтгэхдээ ч илүү тайван, төвлөрсөн, бүтээгч байж чадна.
- Шийдвэрийн чанар сайжрах: Сэтгэл хөдлөлөөр шийдэх, “гал унтраах” маягийн хариу үйлдэл багасч, шийдвэрийн өмнөх дотоод зохицуулалт сайжирна.
- Зөрчил, харилцааг аюулгүй зохицуулах: Хурцадмал байдлыг эрт анзаарч, үл ойлголцол, зөрчлийг тайван, ухаалаг байдлаар шийдвэрлэх сэтгэл зүйн суурь арга техниктэй болно.
- Аюулгүй илэрхийлэл ба харилцааны хил хязгаар: Буруу ойлголцол, хариуцлагаас зугтах, буруутгах, идэвхигүй харилцаа багасч, ажлын санал санаачилга, бүтээмж сайжирч, оновчтой илэрхийлэх, эрүүл хил хязгаар тогтоох чадвар хөгжинө.
- Багийн итгэлцэл, бүтээмж нэмэгдэх: Тогтвортой манлайллын төлөв нь багийн итгэлцэл, аюулгүй байдал, оролцоо, хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.



























