Энэхүү сургалт нь ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцооны стандартын бүтэц, нэр томьёо болон 4-10 дугаар бүлгийн шаардлагыг нэг бүрчлэн тайлбарлаж, байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх талаар системтэй мэдлэг олгоно. Сургалтын төгсгөл хэсэгт ISO 19011-ийн аудитын удирдамжид тулгуурлан дотоод аудитыг төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, аудитын нотолгоо цуглуулах, илрүүлэлт болон үл тохирлыг тодорхойлох, тайлагнах, мөрөөр хяналт хийх үндсэн аргачлалыг судална. Сургалт нь чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, хариуцан ажиллах болон дотоод аудитад оролцох ажилтнуудад зориулагдана.
Сургалтад хамрагдсанаар оролцогч ISO 9001 стандартын шаардлагыг аудитын өнцгөөс тайлбарлах, аудитын зорилго, хамрах хүрээ, шалгуур болон хөтөлбөрийг тодорхойлох, аудитын төлөвлөгөө ба шалгах хуудас боловсруулах, ярилцлага хийх, баримт бичиг ба бүртгэлийг түүвэрлэн шалгах, бодит нотолгоонд үндэслэн аудитын дүгнэлт гаргах, үл тохирлыг зөв томьёолох, аудитын тайлан боловсруулах, залруулах арга хэмжээний үр нөлөөг хянах үндсэн чадвар эзэмшинэ.

































