AI хэрэгслүүдийг зөв ашиглах нь зөвхөн хурд, бүтээмж биш аюулгүй байдал, найдвартай байдлаар хэмжигддэг болсон. Энэхүү хичээл нь AI ашиглах үед гарч болох эрсдэлүүдийг (ялангуяа hallucination) ойлгож, бодит орчинд хэрхэн бууруулах, мөн системийн найдвартай байдлыг шалгах сөрөг тест (negative testing)-ийн аргачлалыг заана.
Та AI хэрхэн буруу мэдээлэл “зохиох” нөхцөл бүрддэгийг ойлгож, үүнийг илрүүлэх, шалгах, баталгаажуулах талаар мэдэж авна. Үүний зэрэгцээ зориудаар алдаа үүсгэх нөхцөл (edge cases) бий болгож AI-аа шалгах, сул талыг илрүүлэх тестийн сэтгэлгээг хөгжүүлнэ.
Юу сурах вэ?
- Hallucination үүсэх шалтгаан, эрсдэлийг таних
- Сөрөг тест, edge case ашиглан AI-ын сул талыг илрүүлэх
- Аюулгүй, найдвартай AI ашиглалтын практик
Хэнд тохиромжтой вэ?
AI-ыг өдөр тутамдаа ашигладаг, эсвэл системдээ нэвтрүүлж буй хэн бүхэнд, ялангуяа бүтээгдэхүүн хөгжүүлэгч, дата болон контент ажилтнууд, автоматжуулалт сонирхогчдод тохиромжтой.








