AI-ыг бизнест нэвтрүүлэх нь зөвхөн технологийн шийдэл биш стратеги, процесс, удирдлага (governance)-ын нэгдлийг шаарддаг. Энэхүү хичээл нь байгууллагад AI-ыг амжилттай нэвтрүүлэх үндсэн алхмуудын талаар заахын зэрэгцээ AI governance буюу хяналт, бодлого, эрсдэлийн удирдлагын цогц ойлголтыг хүргэхэд чиглэнэ.
Юу сурах вэ?
- AI нэвтрүүлэх стратеги;
- AI governance-ийн зарчим;
- Байгууллагад AI-ыг тогтвортой, хариуцлагатай нэвтрүүлэх;
Хэнд тохиромжтой вэ?
- Бизнесийн удирдлага, шийдвэр гаргагчид;
- Бүтээгдэхүүн болон төслийн менежерүүд;
- Дата, технологийн багийн гишүүд;
- AI-ыг байгууллагын түвшинд нэвтрүүлэхээр зорьж буй хэн бүхэнд;
Энэхүү хичээл нь таныг бизнесийн бодит үнэ цэн бүтээдэг, хяналттай, тогтвортой AI систем нэвтрүүлэгч болгоход чиглэнэ.








