Энэхүү онлайн хичээл нь AI ашиглан их хэмжээний өгөгдлийг цэвэрлэх, боловсруулах, анализ хийх болон үүн дээр суурилсан борлуулалтын дашбоард бүтээх аргачлалыг заана. Түүхий өгөгдлийг ойлгомжтой бүтэцтэй болгон хувиргах, борлуулалтын гол үзүүлэлтүүдийг (KPI) тодорхойлох, AI ашиглан тренд, хандлага илрүүлэх, улмаар шийдвэр гаргалтад ашиглах дашбоард бэлтгэнэ.
Юу сурах вэ?
Их хэмжээний өгөгдөл цэвэрлэх, нэгтгэх (data cleaning & transformation);
AI ашиглан борлуулалтын анализ хий;
Дашбоард (Power BI, Excel, Google Data Studio гэх мэт) бүтэц, дизайн;
Автомат тайлан, real-time хяналтын систем бий болгох;
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих арга;
Хэнд тохиромжтой вэ?
Борлуулалт, маркетингийн менежерүүд;
Дата анализ, BI чиглэл сонирхогчид;
Бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид;
Excel, BI tools ашигладаг хэн бүхэнд;








