7 өдөр дараалан биеийн долоон гол энергийн төв буюу чакраг идэвхжүүлэх, тэнцвэржүүлэх иогийн дасгалуудыг хийхэд чиглэнэ. Чакра бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд бидний бие, сэтгэл сэтгэлгээний урсгалд нөлөөлдөг. Чакруудыг ойлгож, тэдгээрийн энергийг зөв урсгалд оруулах нь өөрийгөө илүү сайн таньж мэдэх, амьдралын эрч хүчийг чөлөөтэй урсгах чухал алхам юм.
Хичээлийн хөтөлбөр:
- 1-р чакра: Аюулгүй байдал, үндэс суурийн мэдрэмжийг хөгжүүлэх
- 2-р чакра: Бүтээлч байдал, амьдралын баяр баяслыг дэмжих
- 3-р чакра: Хувийн хүч чадал, эрч хүчийг идэвхжүүлэх
- 4-р чакра: Хайр, уучлал, энэрлийг тэнцвэржүүлэх
- 5-р чакра: Өөрийгөө илэрхийлэх, үнэн зөв ярьж сурахад туслах
- 6-р чакра: Санаа бодлын тодорхой байдал, зөн совинг хөгжүүлэх
- 7-р чакра: Дотоод ухаарал, өндөр түвшний ухамсартай холбогдох
Зөвлөгөө:
- 14-с дээш насныханд тохиромжтой
- Анхан болон дунд түвшний суралцагчдад тохиромжтой


























